TEDxUlaanbaatar

Jhado Rinpoche - Дээрхийн Гэгээнтэн Далай ламын захидал

Date: 2011-09-16
Posted By: Administrator

TEDxUlaanbaatar арга хэмжээ зохион байгуулагдах үеэр Далай лам Европоор аялж байх боловч Дээрхийн Гэгээнтэн Далай ламын албаны газрынхан бидэнд TEDxUlaanbaatar арга хэмжээн дээр уншиж танилцуулах захидлыг илгээхээ мэдэгдсэн юм. Дээрхийн Гэгээнтэн Далай лам сая сая Монголчуудын зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг билээ. Тиймээс түүний захидал TEDxUlaanbaatar арга хэмжээний нэг хэсэг болон оролцож байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм.

Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай лам Тэнзин Гяцо бол хэдэн арван жил дэлхийн энх тайвны төлөө өөрийн биеийг зориулж яваа дэлхийн алдартай оюун санааны удирдагч юм. Түүнийг олон нийт Түвдийн болон Түвдийн цагаачийн засгийн газрын оюун санааны удирдагч хэмээн үздэг. Тэрээр 1989 оны Нобелийн Энх тайвны шагнал, 2007 оны АНУ-ын Конгрессийн алтан медаль гэх мэт зуу зуун гавьяа шагналуудаар шагнагдаж байсан юм. Дээрхийн Гэгээнтэн Далай ламын тухай дэлгэрэнгүй мэдээллийг DalaiLama.com цахим хуудаснаас орж авна уу.

 

 

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09