Түмэнбаярын Баясгалан
Түмэнбаярын Баясгалан нь хүний их эмч мэргэжилтэй, АШУҮИС-ийн АУС-ийн Дотрын Анагаахын тэнхимийн эрхлэгчээр ажилладаг ба 2005 оноос эрдэм шинжилгээний ажлаа эхэлсэн. Судалгааны үндсэн чиглэл нь дотоод шүүрэл судлал, тэр дундаа чихрийн шижин, бодисын солилцооны хам шинж, өөх тосны солилцооны эмгэг бөгөөд 2012 онд Япон улсад туршилтын амьтны загвар дээрх өөх тосны солилцооны эмгэгийн эмгэг жамын талаар судалгаа хийж АУ-ны докторын зэрэг хамгаалсан.
Тэрээр мэргэжил нэгт багийн хамт дотоод шүүрлийн эмгэгийн оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг чанаржуулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд цаашид АШУҮИС-ийг түшиглэн орчин үеийн эмнэл зүй-туршилт судалгаанд суурилсан олон улсын хамтарсан судалгааг Монголдоо эхлүүлэхээр ажиллаж байна.